Тавдугаар сарын 12-ноос 26-нд болох Мэргэжлийн сумогийн Нацу башёгийн Банцүкэ гарсан байна.
Банцүкэг ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлдгээрээ тэргүүлж, харин шинээр сэкивэке цол дээр Аби очсон байна. Комүсүби цолтойгоор Оносато, Асанояма нар барилдахаар болсон бол Хару башёгийн түрүү бөх Такэрүфүжиг маэгаширагийн 6 дээр эрэмбэлжээ.
Монголоос долоон бөх Макүүчи зиндаанд бичигдсэн байна. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Миторюү Б.Төрболд, Рога А.Амарсанаа, Ошёома П.Дэлгэрбаяр нар юм. Пүрэвсүрэнгийн Дэлгэрбаярын хувьд Макүүчи зиндаанд анх удаагаа дэвшин барилдах гэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна