Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1-р багийн нутаг Цэнгэл нуурт мөс хангалттай хөлдөөгүйгээс болж 2 жижиг тэрэг, 1 ачааны машин мөсөнд цөмөрч орсон байна.
Аймгийн Онцгой байдлын газраас 3 машин, 16 алба хаагч, Сумын Онцгой комиссын 6 албан хаагч орон нутгийн иргэдтэй хамтран шуурхай ажиллажээ.

Ачааны машиныг сумын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг амжилттай татан гаргасан. Мөс нимгэн хэвээр байгаа тул 2 жижиг автомашиныг мөс бүрэн зузаарсны дараа гаргахаар болсон байна.
Нуурын мөс хүн, машин даах хэмжээнд хараахан хөлдөөгүй байгаа тул тээврийн хэрэгсэлтэй мөсөн дээгүүр явахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна