Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станцад АИ-92 автобензинийг өнөөдөр /2025.10.28/ өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Өнөөдөр /2025.10.28/ өглөөний байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 55 вагон АИ-92 автобензин байршиж байна.
Нийтдээ 30 вагон буюу 3,000 тонн АИ-92 бензин Улаанбаатар хотын хэрэгцээнд хүргэх юм. .
Орон нутагт:
Мөн өнөөдөр 16 цагт ОХУ-ын Наушкийн өртөөнөөс 36 вагон АИ-92 автобензин, 29 вагон дизель түлш буюу нийт 65 вагон шатахуун хөдөлж, шөнөдөө Сүхбаатар боомтоор орж ирэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна