Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын нөхцөл байдал өнөөдөр /2025.10.26/ 16 цагийн байдлаар ямар байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй шатахуун түгээх станц (ШТС) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс зарим ААН-үүдийн 232 ШТС-ын мэдээг түүвэрлэн гаргахад:
• 182 ШТС хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
• 11 ШТС гэрээт байгууллагад өгөх хязгаартай (онцгой, эмнэлэг, цагдаа болон бусад).
• 39 ШТС нөөцгүй болж түр зогссон.
Нөөцгүй болон нөөц багассан 106 шатахуун түгээх станцад 1025 тонн АИ-92 авто бензин түгээлтэнд гаргаад байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна