Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
Есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд өдөртөө дулаарч, нийт нутгаар цаг агаар тогтуун байна.
2025 оны 9-р сарын 17-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар +18...+23 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс бага зэрэг дулаарч +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс бага зэрэг дулаарч +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс бага зэрэг дулаарч +13...+15 градус дулаан байна.
2025 оны 9-р сарын 18-наас 9-р сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи 20-21-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна