Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Мазаалай баавай хамгаалах цогц ажлын хүрээнд 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Говийн их дархан цаазат газар "А" хэсгийн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Сүүж булгийн баянбүрдэд 70 кг жинтэй Эвш, 25 кг жинтэй бамбаруушийн хамт барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвчийг амжилттай зүүжээ.
Тус хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна өөр дээрээ бичлэг хийх хүчин чадалтай бөгөөд тухайн зүйл амьтны шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг судлахад ихээхэн ач холбогдолтой юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны санхүүжилтээр хийж буй энэхүү ажлыг Монголын ховор амьтан, ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг ТББ, Австрали улсад төвтэй MongoliaAid International Inc., байгууллага болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна