Богдхан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас цааших 3000 жилийн тэртээгээс улбаатай бөгөөд Богдхан уулыг зун, намрын цагт хоёр удаа тахиж байгаад сүүлдээ нэг удаа тахиж, 1921 оноос хойш тахихаа больсон байсан.
Харин 1994 оноос хойш Богдхан уулын Цэцээ гүнийг тахиж эртний ёс горимыг сэргээсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн батлах тухай” 28 дугаар зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг 2025 онд зохион байгуулхаар товлоод байсан юм.
Энэ удаагийн тэнгэрийг тайх төрийн тахилга ёслолын ажиллагаа Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овоонд 2025 оны 9 дүгээр сарын 11-ний 10 цагт болно.
Иргэд, аялагчид, олон нийтийг цаг агаарын нөхцөл байдлыг сайтар судалж тахилгад оролцохыг анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна