Богдхан уулын ДЦГ-ийн хамгаалалтын захиргааны албан хаагчид Төрхурахын амнаас Цэцээ гүний ноён оргил хүртэлх явган аялалын зам хааж унасан модыг 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр цэвэрлэжээ.
Мөн аяллын замын тэмдэг тэмдэглэгээг сэргээж, амарч саатах зам дагуух саравч засаж тохижуулсан байна.
Ингэснээр иргэдэд явган болон унадаг дугуйгаар аюулгүй, тав тухтай аялах нөхцлөөр хангаж өглөө.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цэвдгийн гэсэлт болон хуурайшилт ихээр явагдсаны улмаас мод үндсээрээ хөрснөөсөө булгарч унах тохиолдолд ихсэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна