Өнөөдөр /2025.08.20/ 9 цаг 10 минутын байдлаар Улаанбаатар хотын ихэнх хэсгээр бороо орж байна. Үдээс хойш 14 цагаас хойш борооны эрчимшил нэмэгдэж, ахиу хэмжээний бороо үргэлжлэн орох төлөвтэй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Иймд
- Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах
- Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах
- Гэрээс гарахдаа шүхэр, усны цуваа авч, хувцсаа тохируулж өмсөх,
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна