Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутгаар өчигдөр /2025.07.28/ ширүүн аадар бороо 20.3 мм 52 минут, энэ үед салхины хурд 11 м/с, зарим үед 20-24 м/с ширүүсэн 10 минут, мөндөр орж /голч-21.0 мм/ 29 минут тус тус үргэлжлэн 3 давхар үзэгдэл ажиглагдаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ.
Монгол Улсын засгийн газрын 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан эрч хүч үргэлжлэх хугацаа, хамрах газар нутаг, тохиолдох цаг улирлын хувьд улс, нийгэм, хүн амд ихээхэн хохирол учруулах хэмжээнд хүрсэн ус цаг уурын элемент, үзэгдлийг цаг агаарын гамшигт үзэгдэл гэдэг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна