Долдугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны арын Идэр, Урдтамир, Орхон, Сэлэнгэ, өврийн Хожуул, Тээл, Завхан, Заг, Байдраг, Зэгстэй, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Сэлбэ, зүүн хажуугийн Хурх, Барх, Балж, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Долооннуур, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Хариг зэрэг голууд олон жилийн дундаж түвшинг 10-85 давсан байдалтай байна.
Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг ЦУОШГ-аас зөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна