ЦЭРЭНДОРЖИЙН ДАШДОРЖ АРДЫН БАГШ ЦОЛ ХҮРТЭВ


Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

  • Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулан, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэн, бүтээгдэхүүн боловсруулалтын түвшинг ахиулан хаягдлыг багасгаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Монголчехметалл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Бичээрэйн Далай,
  • Дэлхийн болон үндэсний сонгодог олон арван дуурийн гол болон туслах дүр бүтээж, ганц хүний дуурийг санаачлан гол дүрд нь тоглож, олон улсад Монгол Улсын дуурийн урлагийг сурталчлан таниулж, дуурийн дуулаачийн мэргэжлийн стандарт, хөтөлбөр боловсруулан, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлж, соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн дуулах ур чадварын багш, Ардын жүжигчин Аюурзанын Долгор нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын багш цолоор:

  • Математикийн сургалтын чанар, заах арга зүй, технологийг сайжруулах, сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулахад идэвх санаачилгатай ажиллаж, математикийн сургалт, эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвин, шавь нарыг бэлтгэн сургаж, тус шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэрийг нь үнэлэн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимийн багш, профессор, Монгол Улсын Гавьяат багш Цэрэндоржийн Дашдорж,
  • Цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулах, үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Гавьяат хуульч, хошууч генерал Баастын Пүрэв,      

Ардын жүжигчин цолоор:

  • Монголын тайз, дэлгэцийн урлагт олон арван гол болон туслах дүр бүтээж, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хойч үедээ соёл, урлагийн хөгжлийг сурталчлан таниулах үйлсэд хувь нэмэр оруулсан Хүүхэд, залуучуудын театрын ахмад жүжигчин, Гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатар,

Гавьяат багш цолоор:

  • Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн дэд захирал асан, доктор, профессор Эрдэнэдалайн Гүргэмжав,
  • Монголын хүүхдийн ордны Уран зургийн дугуйлангийн багш, уран бичээч, судлаач Довдонгийн Батбаяр,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын химийн тэнхимийн ахмад багш, Шинжлэх ухааны доктор, профессор Сандагийн Даваасүрэн,
  • Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор Мишиг-Ишийн Батаа,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Монгол Глобал” ХХК-ийн захирал Баасанжавын Ганбаяр,
  • “Хас гоёл” ХХК-ийн захирал, уран дархан Санжсүрэнгийн Батзоригт,

Гавьяат хуульч цолоор:

  • Улсын Ерөнхий прокурорын газрын ахмад прокурор, өмгөөлөгч Рэнчиний Мөнхтариа,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • “Очирдагинас” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Рэнцэнбавуугийн Долгорсүрэн,

Гавьяат тээвэрчин цолоор:

  • Увс аймгийн Авто тээврийн салбарын ахмад ажилтан, жолооч Зулын Амэнгэлд,

Гавьяат агрономич цолоор:

  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын тариаланч, агрономич Дамдины Батгэрэл,

Хүний гавьяат эмч цолоор:

  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, Төрийн шагналт Гонгоржавын Аянга,
  • Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Лхамжавын Аваажигмэд,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • “Грийн дистрибьюшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Магсарын Сүхбаатар,

Гавьяат жүжигчин цолоор:

  • Нарны циркийн жүжигчин Эрдэнэ-Очирын Лхагва-Очир,
Гавьяат тамирчин цолоор
  • “Сторм мото клубын үүсгэн байгуулагч, Олон Улсын хэмжээний мастер Амарсайханы Пүрэвдорж,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • “Эй Эйч Си сервис” ХХК-ийн агаарын хөлгийн техникч Содномдаржаагийн Пүрэвхүү,
  • “Мөнхийн Дөлгөөн Мөрөн” ХХК-ийн захирал Намжилын Лхамсүрэн,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Лхаасүрэнгийн Бямбасүрэн,
Алтан гадас одонгоор:
  • Гэрлэх ёслолын ордны ерөөлч Болдын Болор-Эрдэнэ,
  • “Чоно” хамтлагийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Дамбын Батбаяр,
  • Шихихутуг их сургуулийн ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Лхагвасүрэнгийн Нарангэрэл,
Хөдөлмөрийн хүндэт медалиар
  • “Ньюгрийн Форест” ХХК-ийн ерөнхий инженер Баатарын Сэр-Од,
  • Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтын газрын Хоёрдугаар нарийн бичгийн дарга Цэдэнбалын Даваасүрэн,
  • “Мөнгөн чавхдас” хөгжмийн сургуулийн сургалтын төвийн морин хуурын багш, Соёлын тэргүүний ажилтан Баатархүүгийн Чойжилжав нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2 цагийн өмнө
ХАЙРЛУУЛАХ УУ...? 5 цагийн өмнө
ВЕНЕСУЭЛИЙН МИСС MISS CHARM-2025-ЫН ЯЛАГЧ БОЛОВ 8 цагийн өмнө
МИАТ ПУКЕТ ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ЗАРЛАЛАА 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ХҮЙТЭН 11 цагийн өмнө
COP17: ДУУ ЧИМЭЭНИЙ 25 ХУВИЙГ МОД ӨӨРТӨӨ ШИНГЭЭДЭГ Өчигдөр
МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДЖЭЭ Өчигдөр
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… Өчигдөр
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ҮРГЭЛЖЛЭН ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 2025/12/11
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 230 МЯНГАН ИРГЭНИЙ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ… 2025/12/11
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ … 2025/12/11
СОЁЛТОЙ ХАКЕР 2025/12/11
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… 2025/12/11
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… 2025/12/11
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2025/12/11
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО 2025/12/10
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… 2025/12/10
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ 2025/12/10
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07