Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр /2025.07.04/ Хангай,Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна.
2025 оны 7-р сарын 4-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +25…+30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +22…+24 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +22…+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +21…+23 градус дулаан байна.
2025 оны 7-р сарын 5-наас 7-р сарын 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст хална.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна