Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт 13 км зайд өнөөдөр /2025.07.03/ 07:03:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Урьдчилсан байдлаар газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот, тус аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт, Адаацаг, Дэрэн сум, Төв аймагт мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж орон нутгаас мэдэгдээд байна.
Мөн Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 32 км-ийн зайд өчигдөр /2025.07.02/ 22:17:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна