УЛААНБААТАРТ 32-34 ХЭМ ДУЛААН, ОРОЙДОО ХОТЫН ЗҮҮН ХЭСГЭЭР ТҮР ЗУУРЫН БОРОО ОРНО

Admin
Өчигдөр

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

7-р сарын 2-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 7-р сарын 2-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор, Орхон голын сав газраар +22...+27 градус, говийн бүс нутаг, Туул, Хэрлэн голын сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар+32…+37 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо хотын зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +32…+34 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +32…+34 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +29…+31 градус дулаан байна.

2025 оны 7-р сарын 3-наас 7-р сарын 7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

3, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 3, 4-нд нутгийн хойд хэсгээр өдөртөө бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
И.ЦЭЛМҮҮН ШАТРЫН ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2 цагийн өмнө
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 11338 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 4 цагийн өмнө
МИАТ ШАНХАЙ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 7 цагийн өмнө
ДУНДГОВЬД 5 МАГНИТУД, ӨВӨРХАНГАЙД 4.5 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ … 7 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН, БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО 8 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГ, ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР, КОМПАНИЙН ЧИГ … 22 цагийн өмнө
М.ЦЭРЭНЛХАМ, О.ХУЛАН, Б.АРИУНЦЭЦЭГ, Н.НАНДИНХҮСЭЛ НАР ГАВЬЯАТ ТАМИРЧИН… Өчигдөр
ТАНИЛЦ:ЗАМ ХААХ ТАВАН БАЙРШИЛ Өчигдөр
БАЙЛДАГЧ НАР ЦЭРГИЙН АЛБАНААС ХҮССЭН ИХ СУРГУУЛЬДАА ТЭНЦЖЭЭ Өчигдөр
ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ ДОЛДУГААР САРЫН 8-НД БОЛНО Өчигдөр
УЛААНБААТАРТ 32-34 ХЭМ ДУЛААН, ОРОЙДОО ХОТЫН ЗҮҮН ХЭСГЭЭР ТҮР ЗУУРЫН Б… Өчигдөр
2025 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД Өчигдөр
2025 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ - ХУМХЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД Өчигдөр
НААДМЫН ТАСАЛБАРЫГ ENAADAM.MN САЙТААР ДОЛДУГААР САРЫН 2-НООС БОРЛУУЛНА Өчигдөр
2025 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД Өчигдөр
ЁС ЗҮЙ, ДЭГИЙН БАЙНГЫН ХОРОО 2024 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ, 2025 ОНЫ ТӨСВ… Өчигдөр
2025 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/07/01
2025 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ -ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/07/01
ГОЛ, МӨРНИЙ УСНЫ ТҮВШИН БОГИНО ХУГАЦААНД НЭМЭГДЭХИЙГ АНХААРУУЛЛАА 2025/07/01
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2025/06/30
САГСНЫ ТАЛБАЙД ГАРСАН ХЭРЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА 2025/06/20
THE MONGOLZ МЭЙЖОРЫН АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОХООР ШАЛГАРЧ, ДАХИН ТҮҮХ БҮТЭЭ… 2025/06/22
ЭЕШ ӨГСӨН СУРАГЧ: ҮНЭХЭЭР ГОМДОЛТОЙ БАЙНА 2025/06/21
ДОЛДУГААР САРД АГААРЫН ХЭМ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА 2025/06/25
Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН ЦОМООС ДОЛОО ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЭЖ, Д.ЖИГМЭД ТИВ… 2025/06/24
2025 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/07/01
2025 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/07/01
ОБЕГ: ГАР, ХӨЛ, ХҮЗҮҮГЭЭ НАРАНД ИЛ ГАРГАХ ХЭРЭГГҮЙ 2025/06/22
2025 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/07/01
2025 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД Өчигдөр
МОНГОЛД ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛ… 2025/06/27
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 32-34 ХЭ… 2025/06/23
ДАНШИГ НААДМЫН ЦАМ ХАРАЙХ ЁСЛОЛД 120 ГАРУЙ ЦАМЧИН БҮЖИВ 2025/06/28
THE MONGOLZ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЧ, ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ 2025/06/21