ДОЛДУГААР САРЫН 3,4-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРООШИЖ, БАГА ЗЭРЭГ СЭРҮҮСНЭ

Admin
4 цагийн өмнө

Ойрын арав хоногт цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллийг танилцуулж байна. 

2025 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 9-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

7 дугаар сарын 3, 4-нд нутгийн хойд хэсгээр бороошиж, бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар аагим халууд өдрүүд үргэлжилж, халалттай холбоотой гэнэтийн дуу цахилгаантай түр зуурын аадар бороо, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 30-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 07 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 03-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд нутгийн төв хэсгээр, 05-нд Хангайн уулархаг нутгаар, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 09-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: 7 дугаар сарын 03, 04-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар аагим халууд өдрүүд үргэлжилж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +8...+13 градус дулаан, өдөртөө +22...+27 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна. 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 03, 06-нд бороо орно, дуу цахилгаантай. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 03, 04-нд бага зэрэг сэрүүсэж, шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус дулаан, бусад хугацаанд халж, шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: 2025 ОНД АХМАД НАСТАНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АМ… 1 цагийн өмнө
ТОСК: СОЛОНГО 1, 2 БОЛОН БУСАД ТӨСЛҮҮД ДЭЭР УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВААГҮ… 2 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ 9 ХУВЬ БУУРУУЛАХААР ЗААСАН НЬ БОДЛОГЫН ХУВЬД ЗӨВ… 3 цагийн өмнө
ӨСВӨРИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭМЦЭЭНИЙГ УЛСЫН ХЭМЖ… 4 цагийн өмнө
ДОЛДУГААР САРЫН 3,4-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРООШИЖ, БАГА ЗЭРЭГ СЭРҮҮ… 4 цагийн өмнө
ҮEРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
НОГООН БАРИЛГЫН АУДИТОРУУД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЧЭЭ 9 цагийн өмнө
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 9 цагийн өмнө
20 НАС ХҮРЭЭГҮЙ БОЛ КАНАДЫН БРОНТЭ КОЛЛЕЖИД СУРАЛЦАЖ, ИХ СУРГУУЛЬД ШАЛ… 10 цагийн өмнө
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮР АШИГЛАЛТАД ОРЛОО 11 цагийн өмнө
Б.БАТБААТАР: ТУЖИЙН НАРС ТҮЙМЭРТ АВТААГҮЙ, ОЙРОЛЦООХ ХУСАН ОЙД ТҮЙМЭР … 12 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ГОВИЙН ЗҮҮН ХЭСЭГ, ЗҮҮН АЙМГУУДЫ… 13 цагийн өмнө
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БАГ САГСАН БӨМБӨГИЙН ДЭЛХИЙН ДЭД АВАРГА БОЛЛОО 23 цагийн өмнө
ДАНШИГ НААДМААР ОЧИРВААНЬ БУРХНЫГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
Э.ДАВААЖАМЦ 4500 КМ ЗАМ ТУУЛААД БАЙНА Өчигдөр
ХӨВСГӨЛИЙН НУТАГ, БУЛГАНЫ БАРУУН ХЭСГЭЭР АХИУХАН ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО Өчигдөр
ДАНШИГ НААДМЫН ЦАМ ХАРАЙХ ЁСЛОЛД 120 ГАРУЙ ЦАМЧИН БҮЖИВ 2025/06/28
ТАНИЛЦ: ДАНШИГ НААДМЫН ҮЕЭР ҮЙЛЧЛЭХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛ, ЦАГИЙН ХУ… 2025/06/28
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 10309 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 2025/06/28
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО, 28-30 ХЭМ ДУЛААН 2025/06/28
Их Уншсан
ЗАЛХУУ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ТУРААХ ДЭГЛЭМ 2025/06/17
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 9 цагийн өмнө
САГСНЫ ТАЛБАЙД ГАРСАН ХЭРЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА 2025/06/20
ЗУРГАДУГААР САРЫН 18-НААС НУТГИЙН БАРУУН ХАГАСТ, ЦААШДАА ИХЭНХ НУТГААР… 2025/06/16
THE MONGOLZ МЭЙЖОРЫН АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОХООР ШАЛГАРЧ, ДАХИН ТҮҮХ БҮТЭЭ… 2025/06/22
ЭЕШ ӨГСӨН СУРАГЧ: ҮНЭХЭЭР ГОМДОЛТОЙ БАЙНА 2025/06/21
ДОЛДУГААР САРД АГААРЫН ХЭМ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА 2025/06/25
Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН ЦОМООС ДОЛОО ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЭЖ, Д.ЖИГМЭД ТИВ… 2025/06/24
ОБЕГ: ГАР, ХӨЛ, ХҮЗҮҮГЭЭ НАРАНД ИЛ ГАРГАХ ХЭРЭГГҮЙ 2025/06/22
МОНГОЛД ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛ… 2025/06/27
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 32-34 ХЭ… 2025/06/23
ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТӨРИЙН АЛБАНЫ ОРОН ТООГ 9 ХУВИАР БУУРУУЛЖ, УРСГА… 2025/06/18
Э.ДАВААЖАМЦ ЗАМЫНХАА 70 ХУВЬ БУЮУ 3540 ГАРУЙ КМ ЗАМЫГ ТУУЛААД БАЙНА 2025/06/16
THE MONGOLZ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЧ, ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ 2025/06/21
ДАНШИГ НААДМЫН ЦАМ ХАРАЙХ ЁСЛОЛД 120 ГАРУЙ ЦАМЧИН БҮЖИВ 2025/06/28