Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Эг, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Гичгэнэ, өврийн Байдраг, Цагаантуруут, Богд, Буянт, Чигэстэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхээс 10-85 см нэмэгдэж, Эг, Сэлэнгэ, Чигэстэй, Байдраг, Цагаантуруут зэрэг голууд олон жилийн дунджийг 10-55 см, Бэлтэс гол үерийн түвшинг 45 см даван үерлэж байна.
Маргааш буюу 7 дугаар сарын 1-ний өдөр Дэлгэрмөрөн голын усны түвшин 80 см орчим нэмэгдэж, үерийн түвшинд дөхөх бол Өндөрулаан сум орчимд Чулуут голын усны түвшин 15 см, Хутаг-Өндөр сум орчимд Сэлэнгэ мөрөн 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна