УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 32-34 ХЭМ ДУЛААН

Admin
4 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

6-р сарын 23-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 6-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33…+38 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +32…+34 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно . Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +31…+33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +30…+32 градус дулаан байна.

2025 оны 6-р сарын 23-наас 6-р сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +29...+34 градус дулаан байна. 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн төв хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.ДАВААЖАМЦ 4000 КМ ЗАМЫГ ТУУЛААД БАЙНА 2 цагийн өмнө
THE MONGOLZ МЭЙЖОРЫН ДЭД АВАРГА БОЛЖ, ГАЙХАМШИГТ ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 32-34 ХЭ… 4 цагийн өмнө
ОБЕГ: ГАР, ХӨЛ, ХҮЗҮҮГЭЭ НАРАНД ИЛ ГАРГАХ ХЭРЭГГҮЙ Өчигдөр
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 9096 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ Өчигдөр
THE MONGOLZ МЭЙЖОРЫН АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОХООР ШАЛГАРЧ, ДАХИН ТҮҮХ БҮТЭЭ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 33-35 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЗУРГАДУГААР САРЫН 21-25-НД ААГИМ ХАЛУУН ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
ЭЕШ ӨГСӨН СУРАГЧ: ҮНЭХЭЭР ГОМДОЛТОЙ БАЙНА Өчигдөр
ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨНИЙ УУЛЗВАРААС ОРГИЛ ХУДАЛДААНЫ ТӨВ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ТҮР ХА… 2025/06/21
THE MONGOLZ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЧ, ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ 2025/06/21
УЛААНБААТАРТ 30-32 ХЭМ ДУЛААН 2025/06/21
ДАРГА НАРЫН ТООГ ЦӨӨЛЖ, ЦОМХОН, ЧАДВАРТАЙ, ДАРАМТ ШАХАЛТГҮЙ ХАРИУЦЛАГА… 2025/06/20
ГЭРЭЭ БАЙГУУЛАГДААГҮЙ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ 535.9 ТЭРБУМ ТӨ… 2025/06/20
ХҮРЭЭ ЦАМ- ДАНШИГ НААДАМ 28, 29-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО 2025/06/20
​ ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД 45153 ХҮНИЙ АМЬ НАС, 1.6 ИХ НАЯД ТӨГРӨГИ… 2025/06/20
МИАТ ИСТАНБУЛ ЧИГЛЭЛД НИСЛЭГИЙН ТИЙЗЭНДЭЭ ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛАЖЭЭ 2025/06/20
САГСНЫ ТАЛБАЙД ГАРСАН ХЭРЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА 2025/06/20
ХӨДӨЛГӨӨНТ ХУРДАН ЦЭГЭЭР ДАМЖУУЛАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ 5000 ИРГЭНД МАЛЧНЫ… 2025/06/20
АРАВДУГААР ХОРООЛЛООС 25 ДУГААР ЭМИЙН САНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХА… 2025/06/20
Их Уншсан
ЗАЛХУУ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ТУРААХ ДЭГЛЭМ 2025/06/17
САГСНЫ ТАЛБАЙД ГАРСАН ХЭРЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА 2025/06/20
ЗУРГАДУГААР САРЫН 18-НААС НУТГИЙН БАРУУН ХАГАСТ, ЦААШДАА ИХЭНХ НУТГААР… 2025/06/16
ЭЕШ ӨГСӨН СУРАГЧ: ҮНЭХЭЭР ГОМДОЛТОЙ БАЙНА Өчигдөр
ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛЭХИЙГ АНХААРУУЛЖЭЭ 2025/06/12
ОЙРЫН ӨДРҮҮДЭД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮХЭН БАЙНА 2025/06/10
Э.ДАВААЖАМЦ ЗАМЫНХАА 70 ХУВЬ БУЮУ 3540 ГАРУЙ КМ ЗАМЫГ ТУУЛААД БАЙНА 2025/06/16
ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТӨРИЙН АЛБАНЫ ОРОН ТООГ 9 ХУВИАР БУУРУУЛЖ, УРСГА… 2025/06/18
Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРТ БҮРТГЭЛТЭЙ 805 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУ… 2025/06/14
THE MONGOLZ МЭЙЖОРЫН АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОХООР ШАЛГАРЧ, ДАХИН ТҮҮХ БҮТЭЭ… Өчигдөр
THE MONGOLZ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЧ, ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ 2025/06/21
БАРУУН АЙМГУУДЫН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО, ДУУ… 2025/06/10
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2025/06/15
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРООТОЙ, 21-23 ХЭМ ДУЛААН 2025/06/17
ОБЕГ: ГАР, ХӨЛ, ХҮЗҮҮГЭЭ НАРАНД ИЛ ГАРГАХ ХЭРЭГГҮЙ Өчигдөр