НУТГИЙН БАРУУН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, ӨМНӨД БОЛОН ТӨВ ХЭСГЭЭР ХАЛНА

Admin
9 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

6-р сарын 16-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, нутгийн өмнөд болон төв хэсгээр хална.

2025 оны 6-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +30…+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +24…+26 градус дулаан байна.

2025 оны 6-р сарын 17-ноос 6-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 17,18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +17...+22 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө +7..+12 градус, өдөртөө +22...+27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 20-ноос нийт нутгаар хална.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗУРГАДУГААР САРЫН 18-НААС НУТГИЙН БАРУУН ХАГАСТ, ЦААШДАА ИХЭНХ НУТГААР… 2 цагийн өмнө
ОНЦГОЙНХОН 84 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ 3 цагийн өмнө
МОРЬТ ХАРВААНЫХАН ХАНДИВЫН АЯНАА ХААЖ, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТ ЗОХИОН БА… 4 цагийн өмнө
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ТОО 7717 БОЛЖ, НАС БАРАЛТ НЭГ… 5 цагийн өмнө
С.МАГНАЙСҮРЭН: ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГА ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙХ ЗАРЧМЫ… 6 цагийн өмнө
АРАВДУГААР ХОРООЛЛООС 25 ДУГААР ЭМИЙН САНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХА… 8 цагийн өмнө
"МОНГОЛ-B" БАГ ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 9 цагийн өмнө
НУТГИЙН БАРУУН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, ӨМНӨД БОЛОН ТӨВ ХЭСГЭЭР ХАЛНА 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
“ХААНЫ ЭРЭЛД-2025” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ ЭХЭЛЛ… 2025/06/14
Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРТ БҮРТГЭЛТЭЙ 805 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУ… 2025/06/14
МИАТ ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГЭЭ ДОЛДУГААР САРЫН 2-НД НЭЭНЭ 2025/06/14
К.ЁОЛК ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/06/14
ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗҮҮН ХЭСЭГ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО О… 2025/06/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 13 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 15.3 ХУВИАР ӨСЖЭЭ 2025/06/13
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫГ 6-8 САРТАЙ ХҮҮХДҮҮДЭД ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ 2025/06/13
Б.БОЛДБААТАР: ХАЙРАН САЙХАН ГЭМ ЗЭМГҮЙ ХҮЛГҮҮД МИНЬ 2025/06/13
ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ОРЛОГО БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦААНЫ … 2025/06/13
АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГД… 2025/06/13
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 7174 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 2025/06/13
Их Уншсан
ААТАЙ АМТАЙ АВАРГЫН 1963 ОНД СЭТГҮҮЛД ГАРСАН ЗУРАГ 2025/06/04
ROYAL DANCE ХАМТЛАГ ЗАЛУУЧУУД, НАСАНД ХҮРЭГЧДИЙН, STAR GIRLS ӨСВӨРИЙН … 2025/06/02
СЭТГЭЛЭЭР УНАВАЛ УНШААРАЙ 2025/06/04
ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛЭХИЙГ АНХААРУУЛЖЭЭ 2025/06/12
МИАТ ХӨХ ХОТ ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГЭЭ НЭЭЛЭЭ 2025/06/07
ОЙРЫН ӨДРҮҮДЭД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮХЭН БАЙНА 2025/06/10
БҮХ ЦЭРГИЙН НААДАМД ХУРЦ АРСЛАН Э.МӨНХБААТАР ТҮРҮҮЛЛЭЭ 2025/06/07
НАРНЫ ГҮҮРНИЙ БАРУУН ТАЛААС УБТЗ-ЫН ХОЙД ТАЛЫН АВТОБУСНЫ БУУДАЛ ХҮРТЭЛ… 2025/06/03
БАРУУН ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАРААС ГЭСЭР СҮМИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ… 2025/06/06
Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРТ БҮРТГЭЛТЭЙ 805 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУ… 2025/06/14
БАРУУН АЙМГУУДЫН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО, ДУУ… 2025/06/10
ДАРХАН АВАРГА Ж.МӨНХБАТЫН ХӨШӨӨ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАДНА СҮНДЭ… 2025/06/03
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 13 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 15.3 ХУВИАР ӨСЖЭЭ 2025/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ГОВИЙН АЙМГУУДЫН БАРУУН ХЭСГЭЭР … 2025/06/12
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр