ХАНГАЙ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ХЭРЛЭН, ОНОН ГОЛЫН ХӨНДИЙ, ГОВИЙН НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР БОРОО ОРНО


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

6-р сарын 8-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр бороо орно.

2025 оны 6-р сарын 8-ны 8 цагаас 2025 оны 6-р сарын 8-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +30...+35 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр. +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр. +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр. +19…+21 градус дулаан байна.

2025 оны 6-р сарын 9-нөөс 6-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархан нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ, ЧИНГЭЛЭГ ЗАРНА ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛЖ 250 ГАРУЙ … 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01