Хайлсан цас, мөсний улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 115 см, Хангай нуруунаас усжих Идэр, Сэлэнгэ, Орхон, Хануй, Гичгэнэ, Хойттамир, Богд, Буянт, Завхан, Цагаантуруут, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-35 см нэмэгджээ.
Дэлгэрмөрөн, Булган гол үерийн түвшинг 15-40 см, Буянт гол үерийн аюултай түвшинг 10 см орчим даван үерлэж байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна