Орон сууцны үнийн индекс 2025 оны гуравдугаар сард 1.27 болж, өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна.
2025 оны гуравдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.48 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.44 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 38.7 хувь (1515.8 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 6.7 хувь ( 280 .9мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна
Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.49 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.63 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 37.0 хувь (1486.4мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 16.3 хувь ( 676.4мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна