Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг өнөөдөр /2025.01.10/ 23 цагаас эхлэн 2025 оны долдугаар сарын 10-ны өдөр хүртэл бүрэн хааж, буулган шинэ гүүр барина.
Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийгээд байгаа юм.
Одоо ашиглаж байгаа Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон гэдгийг албаныхан хэлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна