2025 ОНЫ ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХУВИРЧ ӨӨРЧЛӨГДӨХ ЖИЛ


2025 он ихрийнхэнд өөрчлөлтийн шинэ салхийг авчрах болно. Од гарагийн нөлөөлөл эргэн тойрныхоо хүмүүстэйгээ харилцах харилцаагаа хөгжүүлэх, өргөжүүлэх, гүнзгийрүүлэх шинэ боломжуудаар дүүргэх ер бусын эрч хүчтэй, хувирч өөрчлөгдсөн үеийн суурийг тавина.

Эн он та бүхний хувьд сансрын мэт өөрчлөлт, шинэ боломжуудын жил болно.

Ажил мэргэжлийн боломжууд ба Санчир гарагийн нөлөө

Санчир гараг таны ажил мэргэжил, хүсэл эрмэлзлийг идэвхжүүлснээр жил эхэлнэ. Өөрийн дутагдалтай талуудыг гүн гүнзгий нягтлан үзэж, ухамсарлах шаардлагатай. Ажил мэргэжлийн өсөлтөд саад болж байсан хуучин итгэл үнэмшлээс өөрийгөө чөлөөлөхийг зөвлөе. Гэхдээ хэт санаа санаа зовох шаардлагагүй. Тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн дундаас эхлэн од гарагийн нөлөөлөл таны нийгмийн хүрээнд шинэ таатай үеийг бий болгож, найз нөхөд болон ижил зорилго, бодолтой хүмүүстэй харилцаа холбоогоо бэхжүүлэхэд тусална.

Нийгмийн харилцаа идэвхжих үе

Нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт ижил санаа бодолтой хүмүүстэй холбогдох, сонирхолтой санагдсан нийгмийн үйл ажиллагаанд оролцох хүсэл тань эрчимжих болно. Өөрийгөө илэрхийлэх ер бусын арга замуудыг боломжийг судлаарай. Шинээр үүсэн  холбоо нь таны мэдлэгийг тэлэхэд түлхэц болж чадна.

Ирээдүйн төлөвлөгөө ба боломжууд

Нэгдүгээр сарын сүүлийн өдрүүдэд шинэ мэдлэг, аялал, урт хугацааны зорилгуудын хүрээнд ирээдүйгээ төлөвлөх боломж танд бий болно. Өөрийн зөн билэгт итгэж, өөрчлөлтөд нээлттэй байж, амьдралыг, дэлхий ертөнцийг харах ойлголтоо өргөжүүлэх туршлагуудад бэлдээрэй.

Хайр сэтгэлийн харилцаанд таатай үе

Долдугаар сарын эхээр од гарагийн нөлөөлөл таны дур булаам байдал, хувь хүний сэтгэл татах чадварт нөлөөлнө. Энэ бол сэтгэлээ илчлэх, шинэ харилцаа үүсгэх, өөрийн өвөрмөц байдлаар гэрэлтэх боломжтой цаг үе юм. Гэхдээ шийдэмгий бус байдал, анхаарлыг тань сарниулах хандлагаас болгоомжтой байгаарай.

Бүтээлч байдалд суралцаж, өөрийгөө илэрхийлэхэд анхаар

Хоёрдугаар сарын дунд үед та ойр дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаандаа анхаарах хэрэгтэй. Магадгүй таны өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ тань нэмэгдэж, энэ нь зарим үед эргэн тойрны хүмүүстэйгээ зөрчилдөхөд хүргэж болзошгүй. Од гарагийн танд нөлөөлж буй эрч хүчийг  бүтээлч төсөл, суралцахад зориулж, оюун санааны мэдлэгээ тэлэхийг зөвлөе.

Мэргэжлийн баталгаа

Гуравдугаар сарын эхээр таны нөхөрлөл, хамтын үйл ажиллагаа идэвхэжнэ. Энэ цагийг хамтран ажиллагсдадаа мэргэжлийн байдлаа илэрхийлэхийн тулд ашиглаж, санаа бодол, зорилгоо чөлөөтэй хэлэх нь зөв. Энэ бол та өөрийн сонирхлоо хөгжүүлэх зоригтой алхмууд хийхэд таатай үе. Од гарагийн нөлөөлөл тавдугаар сарын эхний арав хоног хүртэл энэ чиглэлд нөлөөлөх бөгөөд  шинээр хамтарч буй хүмүүс, эхүүлсэн төсөл зэргийн талаар дахин эргэцүүлэх боломжийг олгоно.

Нийгмийн байр суурийн шинэ мөчлөг

Гуравдугаар сарын сүүлээр од гарагийн нөлөө таны ажил мэргэжил, нийгмийн байр сууринд шинэ мөчлөг нээх болно. Энэ бол зоримог зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд шийдэмгий үйлдэл хийх цаг юм. Урам зоригтой урагшилж, шийдэмгий алхмууд хийж, боломжоо ашиглаарай.

Хэрэггүй болсон зүйлийг орхиход бэлэн бай 

Хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхээр од гараг  ажил мэргэжил, бизнесийн хүсэл эрмэлзэлд тань нөлөө үзүүлнэ. Магадгүй зарим тохиолдолд хурцадмал байдалд ч орж болзошгүй. Ийм нөхцөл байдал нь хүч чадал, оюун санааны гүн шинэчлэл, хяналттай холбоотой асуудлыг үүсгэж мэднэ.  Өсөлт хөгжилт, өөрчлөлтийн үйл явцад итгэж, өөрт чинь нэгэнт хэрэггүй болсон зүйлийг, хэдийгээр энэ нь тухайн үед хэцүү санагдсан ч  орхиход бэлэн байхыг зөвлөе.

Дотоод нөөц бололцоогоо нээх цаг

Тавдугаар сарын хоёр дахь арав хоногт од гараг танд шинэ үеийг авчрах бөгөөд энэ хугацаанаас эхлэн долдугаар сарын хоёр дахь арав хоногийн төгсгөл хүртэл та илүү эрч хүчтэй, өөртөө итгэлтэй байж, хувийн өсөлт хөгжлийг хүсэх болно. Тавдугаар сарын гурав дахь арав хоногийн дундуур ирэх жилдээ зорилго тавих, үзэл бодлоо тодорхой болгох, мөрөөдлөө биелүүлэхийн тулд шийдэмгий алхам хийх таатай боломжит үе юм. Гэхдээ болгоомжтой байгаарай. Учир нь Санчир гарагийн нөлөө та өөрийн бүрэн чадавхыг ашиглахын тулд хатуу бодит байдал, хязгаарлагдмал итгэл үнэмшилтэй нүүр тулах хэрэгтэй болж болзошгүйг анхааруулж байна.

Тогтвортой байдал ба санхүүдээ анхаарах үе

Зургадугаар сарын эхний арав хоногийн сүүлээр та мөнгө, санхүүгийн тогтвортой байдалд анхаарах үе тохионо. Жилийн турш энэ чиглэлд амжилтын гараг нөлөөлж, амьдралын чанарыг дээшлүүлж,  бизнесийн хүрээг тэлэхэд туслахаар харагдаж байна. Гэхдээ зургадугаар сарын хоёр дахь арав хоногийн дундуур од гарагийн нөлөөлөл таны болон бусдын хэрэгцээг тэнцвэртэй байлгахтай холбоотой хурцадмал байдлыг үүсэж болохыг анхааруулъя.

Гэр бүл, ойр дотныхондоо анхаарал тавиарай

Зургадугаар сарын хоёр дахь арав хоногийн сүүлийн хагаст од гарагийн нөлөө гэр бүлийн амьдралд тусна. Гэр бүлийнхаа амьдралд илүү анхаарч, сэтгэл санааны аюулгүй байдлаа ханган, хамгийн ойр дотны хүмүүсээ халамжлахыг зөвлөе.

Хайр дурлалд таатай үе

Есдүгээр сарын хоёр дахь арав хоногийн эхээр хайр дурлал, хүсэл тэмүүлэл, хөгжилтэй байдалд таатай үе тохионо. Энэ үед бусад хүмүүстэй харилцаагаа бэхжүүлэх, илэн далангүй, нээлттэй харилцах, зуны дулаан цагт эхэлсэн хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэхэд онцгой тохиромжтой байх болно.

Харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх

Жилийн сүүлийн сард буюу арван нэгдүгээр сарын төсгөл үеэс од гараг ойр дотно харилцаа, нийгмийн харилцаа тогтооход нөлөөлнө.  Энэ үед өмнө тогтсон харилцаагаа гүнзгийрүүлэх, мөн шинэ хайр дурлалын харилцаа үүсгэх, бизнесийн түншүүдийг татахад маш тохиромжтой байх болно.

Ерөнхийдөө 2025 он ихрийнхний хувьд эрч хүчтэй, хувирч өөрчлөгдсөн жил болох бөгөөд бусад хүмүүстэй харилцаа холбоогоо бэхжүүлж, өргөжүүлэх боломжийг олгоно. Саад бэрхшээл, хүндрэл, тохиолдлоо ч үйл явцад дасан зохицож, хөгжих чадвартаа итгээрэй.

2025 оныг шинэ санаа, урам зориг, гэрэл гэгээтэй боломжуудын жил болохын төлөө хичээгээрэй. Тайван, хөгжилтэй байж, сониуч зангаа үргэлж дагахыг зөвлөе. 


1
angry
56
care
1
haha
23
liked
20
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.204
2025/03/05
0
0
bayarllaa
Хариулах
66.181.185.202
2025/01/03
0
0
Баярлалаа
Хариулах
59.153.114.154
2025/01/02
0
0
Yessss
Хариулах
202.55.188.39
2025/01/02
0
0
Баярлалаа
Хариулах
202.126.89.172
2025/01/02
0
0
Баярллаа
Хариулах
103.212.119.189
2025/01/02
0
0
Баярлалаа.Маш их таалагдлаа.
Хариулах
202.126.90.149
2025/01/01
0
0
Урамтай жил байхнэээ
Хариулах
103.212.119.199
2025/01/01
1
0
Мэлхийн орд байвал бичээд өгөөч
Хариулах
66.181.161.13
2025/01/02
0
0
Сайтад нь бүх орд байна.
Хариулах
202.9.40.151
2025/01/01
0
0
Бусад ордын байна уу?
Хариулах
103.140.10.218
2025/01/01
2
0
Заггасны орд бна уу
Хариулах
66.181.160.3
2025/01/01
0
1
Arslangiin ord bnu
Хариулах
66.181.191.35
2025/01/01
1
0
Shan jil bolohnee bayrllaa
Хариулах
66.181.160.66
2025/01/01
0
0
Охины орд байна уу
Хариулах
66.181.161.66
2025/01/01
2
0
жинлүүр
Хариулах
Шинэ мэдээ
АЙЛЫН ЗОГСООЛЫГ ӨДРИЙН ЦАГААР, АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ЗОГСООЛЫГ ШӨНӨ ТҮРЭЭ… 2 цагийн өмнө
ЗАГАСТАЙН ДАВААГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖЭЭ 3 цагийн өмнө
ЦЕГ: СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБ… 3 цагийн өмнө
ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 4 цагийн өмнө
THE MONGOlZ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
АРХАНГАЙ, БУЛГАН, ХӨВСГӨЛ, ӨВӨРХАНГАЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА Н… 4 цагийн өмнө
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 21 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … Өчигдөр
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… Өчигдөр
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ 2025/09/20
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… 2025/09/20
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12