2025 ОНЫ ЗУРХАЙ-ХОНИНЫ ОРДЫНХНЫ ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭ БОЛОМЖУУДЫН ҮЕ


Ирж буй 2025 он хониныхны хувьд чухал өсөлт, нээлт, боломж, шинэ эхлэлүүдийн үе байх болно.  Жилийн турш од гараг та бүхэнд сорилт бэрхшээл, бас амжилт ололтыг авчирч, дэвшил, хөгжил болон урагш тэмүүлэх замыг тань тодорхойлно. 

Жилийн эхлэл

Жилийн эхэнд та бүхнийг чиглүүлэгч Ангараг гарагийн нөлөө 2025 оны хоёрдугаар сарын 24-н хүртэл үргэлжилнэ. Гэрт тань асуудал гарч, та бүхан анхаарлаа гэр орон, ойр дотны хүмүүс, сэтгэл санааны аюулгүй байдалд төвлөрүүлж магадгүй. Жилийн эхний хагаст хониныхон хайртай хүмүүстээ анхаарал халамж тавих, өөрийн дотоод ертөнцөө илүү мэдэрч, тухтай амьдрах орон зай бий болгох хэрэгтэй гэдгээ мэдрэх болно. Энэ үе бол удахгүй болох өөрчлөлтүүдийн бат бөх үндэс суурийг тавих цаг мөн.

Санхүүгийн байдал

2025 оны нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн од гарагийн нөлөөгөөр мөнгө, үнэт зүйлс, нөөц баялгийн асуудалд таатай нөлөө үзүүлэхээр байна. Энэ чиглэлд өөрчлөлт гарч,_санхүүгийн байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмжийн хувьд шинэ ирээдүй нээгдэх магадлалтай. Баригдмал байдал, хязгаарлагдмал  итгэл үнэмшлээсээ салж, элбэг дэлбэг, хөгжил дэвшилд хүрэх шинэ боломжуудыг ашиглах тохиромжтой цаг үе тохиож байна. Өөрийн өвөрмөц авьяас чадварт итгэж, орлого олох, нөөц боломжоо ашиглах уламжлалт бус арга замуудад нээлттэй байхыг зөвлөе.

Сэтгэл санаа, дотоод ертөнцийн өсөлт

2025 оны нэгдүгээр сарын сүүлээс наймдугаар сар хүртэл таны дотоод ертөнцийн өсөлт өдөр тутмын амьдрал, эрүүл мэндэд тань нөлөөлөх магадлалтай. Сэтгэл санааны хуучин шарх эдгэрснээр хүчтэй эерэг байдал бий болно. Өөрийгөө бүтээлч байдлаар илэрхийлэх хандлага нь амьдралын утга учрыг ухаарч, шинэ зорилго олоход тань тусална.

Өргөн цар хүрээтэй өөрчлөлт

2025 оны тавдугаар сарын сүүлээр Санчир гарагийн нөлөөгөөр та бүхэн өргөн цар хүрээтэй өөрчлөлтөд орох магадлалтай. Энэ нь есдүгээр сарын эхэн хүртэл үргэлжлэх бөгөөд таны өсөлт, хөгжлийн шинэ мөчлөгийг эхлүүлнэ. Санчир бол дүрэм, дэг журмын гараг учраас та хариуцлага хүлээж, тодорхой зорилго, хил хязгаар тогтоон, сахилга бат, шаргуу байдалтай ажиллах хэрэгтэй болно. Энэ бол айдсаа даван туулж, алдаанаасаа суралцах, зарчимч байдал, бие даасан байдлын мэдрэмжийг төлөвшүүлэх үе юм.

Хавар болон хиртэлтийн үе

Хаврын улирал таны өсөлт болон өөрчлөлтийг түргэсгэх хүчтэй үйл явдал тохиолдож мэднэ. Гуравдугаар сарын дунд үед өөрийгөө арчилж тордох, анхаарал тавих хэрэгтэйг та мэдрэх нь. Энэ бол эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санааны сайн сайхан байдалд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй үе. Гуравдугаар сарын сүүлээр шинэ сар болон нар хиртэлтийг анхаарах хэрэгтэй бөгөөд эдгээр нь  шинэ эхлэл, гарааны хүчирхэг боломжуудыг нээж өгнө. Энэ бол ирэх жилдээ зорилго тавьж, түүнээ тодорхой болгож, шийдэмгий алхам хийхэд хамгийн тохиромжтой мөч юм. Түүнээс гадна Санчир гарагийн нөлөө таны хүчин чармайлтыг бодитой, урт хугацаанд тогтвортой байлгахаар харагдаж байна. Тухтай бүсээсээ гарсан ч зөн совиндоо итгэж, зорилгодоо хүрэхийн тулд зоригтойгоор урагшлаарай.

Нийгмийн харилцаа холбоогоо эргэцүүлэх нь..

Тавдугаар сарын эхээр од гарагийн нөлөө та бүхний найз нөхөрлөл, нийгмийн харилцаанд нөлөөлж эхэлнэ. Ингэснээр бусад хүмүүстэй харилцах харилцааны талаар, ялангуяа ажил дээрх санаа нэгтэй хамтрагчдынхаа талаар дахин эргэцүүлэн бодож, дүгнэхэд хүргэж мэднэ. Энэ бол таны харилцаа холбооны үнэн бодит байдлыг үнэлж цэгнэх, хор хөнөөлтэй, төвөгтэй харилцаанд цэг тавих цаг юм. Таны эрхэмлэдэг зүйлсийг дэмжиж, хүсэл эрмэлзлийг тань хуваалцдаг хүмүүстэй харилцаа холбоо тогтооход анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй. Зуны сүүлчээр хониныхон харилцаа холбоо, бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх чадварт анхаарлаа илүү их чиглүүлэх нь.

Хайр дурлалын харилцаа идэвхжих үе

Наймдугаар сарын сүүлээс од гарагийн нөлөө хайр дурлал, уран бүтээлийн амжилтыг ивээж, баяр баясгалан, хүсэл тэмүүлэл, урлагийн бүтээл, туурвилд сайхан үе тохионо. Энэ бол өөрийгөө илэрхийлэх, хайр дурлалын харилцаа, хувийн харилцаагаа бэхжүүлэх тохиромжтой цаг юм. Бүтээлч авьяасаа хөгжүүлж, этгэл санаа, бодлоо  хуваалцаж, амьдралдаа шинэ боломж, таашаал авчраарай.

Хувийн болон бизнесийн харилцаанд анхаарах үе

Наймдугаар сарын эхээр од гарагийн нөлөөгөөр таны хувийн болон бизнесийн харилцаанд эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй эрч хүчтэй үе эхэлнэ. Энэ бол харилцааныхаа зорилгод идэвхтэй хүрч болох үе боловч зөрчилдөөн гарч болзошгүй тул анхааралтай байх хэрэгтэй.  Өөрийнхөө болон хамтрагчдынхаа хэрэгцээг хангах хоёрын хооронд тэнцвэртэй байдлыг олохыг хичээгээрэй.

 Өдөр тутмын ажил хэрэгт өөрчлөлт хийх боломжит үе

Есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн эхээр өдөр тутмын ажил хэргийн хувьд өсөлт, өөрчлөлт хийх боломжтой үе тохионо. Та бүхний амьдралын нуугдмал талууд ил гарч, хуучин зуршлаасаа салж, сайн сайхан байдал, ажил мэргэжлийн өсөлт хөгжилтөд илүү ухаантай хандах тохиромжтой цаг байна.

Гэр бүлийн харилцаанд анхаарах үе

Арваннэгдүгээр сарын дундах арав хоногоос эхлэн хувийн амьдрал, гэр бүлийн асуудалдаа анхаарах хэрэгтэй. Энэ үе нь мөн дотоод өсөлт хөгжилт, ололт амжилтаа дахин үнэлэх үе байж болно. Гэр бүлийн холбоонд анхаарлаа хандуулж, эн тэргүүнд тавих зүйлс, эрхэмлэдэг зүйлсээ дахин үнэлж цэгнэх боломжийг ашиглаарай. Энэ бол хайртай хүмүүстэйгээ харилцаагаа гүнзгийрүүлж, дотоод хүч чадал, мэргэн ухаанаа мэдрэх тохиромжтой цаг юм.

Ерөнхийдөө 2025 он хонины хувьд томоохон өсөлт, өөрчлөлтийн үе байх болно. Од гарагийн  нөлөө нь сорилт бэрхшээл тулгарч, түүнийг давж, хариуцлагатай болж, төлөвшиж, өсөж хөгжихөд хөтөлнө. Мөн хувийн амьдрал, хайр дурлалын харилцааны тал дээр таатай байх боломжуудаа ашиглаарай.

2025 он таны хувьд өөртөө итгэлтэй ялалт, гэрэл гэгээтэй сэтгэл хөдлөл, урам зоригийн жил байх төлөвтэй. Зорилгодоо хүрэхийн тулд зоригтой, хүсэл тэмүүлэлтэйгээр урагшлахыг зөвлөе. 


1
angry
12
care
1
haha
8
liked
53
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.101
2025/01/04
0
0
Баярлалаа.Хичээнээ
Хариулах
66.181.161.169
2025/01/04
0
0
Хичээнээ сайхан жил болох нээ
Хариулах
202.55.188.43
2025/01/04
0
0
Хичээнээ сайхан жил болноо
Хариулах
66.181.190.69
2025/01/03
0
1
Заза сайхан боллоо
Хариулах
139.5.217.28
2025/01/02
0
1
Сэтгэгдэл сайхан байна бүгд биелэх болно баярлалаа
Хариулах
Шинэ мэдээ
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 1 цагийн өмнө
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 14 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 16 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 16 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 18 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 20 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 20 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 21 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… 2025/12/06
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25