МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ "B+" БОЛГОН АХИУЛЖЭЭ


Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+” төлөвийг “Тогтвортой” болгож шинэчилснээ 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зарлав. Тус байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг 2015 онд “В+” үнэлгээнээс “В” үнэлгээтэй болгож бууруулсан ба үүнээс хойш анх удаа үнэлгээг “В+” болгон нэмэгдүүллээ. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн талаар дурдсан байна. Үүнд:

  • Уул уурхайн салбарын эрчимтэй тэлэлтийн үеийн нөөц бүрдүүлэлт: Уул уурхайн салбарын өсөлт төсөөллөөс давж, улсын секторын гадаад өрийн дарамт буурсан нь зээлжих зэрэглэлийг ахиулах гол үндэслэл боллоо. Хэдийгээр гадаад нөхцөл байдлаас өндөр хамааралтай хэвээр байгаа боловч гадаад валютын нөөц нэмэгдэхийн зэрэгцээ гадаад өрийн түвшин буурч, эргэн төлөлтийн хуваарь илүү уян хатан болсноор Монгол Улсын эдийн засгийн эрсдэл даах чадвар сайжирсан гэж үзжээ.  Мөн УИХ-ын сонгуулийн дараагаар бодлогын тодорхой бус байдал буурсан.
  • Уул уурхайн салбар дагасан өсөлт: Фитч агентлагийн төсөөллөөр нүүрс, зэсийн олборлолтын өсөлт болон уул уурхайн бус салбарын өсөлтийн нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 2024-2026 онд дунджаар 6 хувийн өсөлт үзүүлэх хүлээлттэй байна. Энэ нь бусад “B” зээлжих зэрэглэлтэй орнуудын дундажтай харьцуулахад 2 нэгж хувиар өндөр үзүүлэлт юм. Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа 2023 оны 3 дугаар сард эхэлж, олборлолт 2025 оноос нэмэгдэх хүлээлттэй байна. Түүнчлэн, төсвийн тэлэх бодлогын нөлөөгөөр дотоод эрэлт нэмэгдэж байна. Бусад уул уурхайн болон дэд бүтцийн төслүүд нь дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тэтгэхээр байна.
  • Төсвийн алдагдал бага байна: Фитч агентлагийн зүгээс 2024 онд төсөв харьцангуй тэнцвэртэй байж, 2025-2026 онд дунджаар 3 хувийн алдагдалтай байхаар тооцоолж байна. Энэхүү үзүүлэлт нь бусад “В” үнэлгээтэй орнуудын голчтой ойролцоо байна.
  • Төсвийн хурдацтай тэлэлт: Засгийн газраас 2024 онд төсвийн орлого 26 хувиар, төсвийн зарлага 36 хувиар тус тус өсөхөөр тооцоолж байна. Түүнчлэн, 2024 оны тодотгосон дүнтэй харьцуулахад 2025 онд төсвийн орлого 20 хувиар, зарлага 17 хувиар тус тус өсөхөөр тооцоолсон байна. Фитч агентлагийн зүгээс төсвийн орлогын дээрх төсөөлөл нь хэт өөдрөг буюу тус агентлагийн төсөөллөөс өндөр, хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь амбицтай байгаа талаар дурдсан байна.
  • Өрийн түвшин тогтворжиж, тулгамдсан эргэн төлөлтгүй болсон: Сүүлийн жилүүдэд хурдацтай буурч буй Засгийн газрын өр 2024 оноос эхлэн ДНБ-ий 44 хувь орчимд хадгалагдана гэж төсөөлж байна. Төсвийн шинэ дүрэмд өрийн таазыг нэрлэсэн ДНБ-ий хувиар илэрхийлэхээр тогтож, цаашид хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг илүү ашиглах, төсвийн ашгаар ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний гадаад өрийг жил бүр төлөхөөр тусгасан. 2025 онд 400 сая ам.доллар, 2026 онд 1 тэрбум ам.долларын Засгийн газрын өрийн эргэн төлөлтүүд хийгдэхээр байна.
  • Засгийн газрын хуримтлал: Засгийн газар ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хуримтлал үүсгээд байна. Үүний дийлэнх хэсгийг Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлал бүрдүүлж байгаа бөгөөд Төв банкны нөөцийг нэмэгдүүлж байна.
  • Урсгал дансны тэнцэл, ГВУН нэмэгдсэн: Фитч агентлагийн зүгээс дотоод эрэлтийн нөлөөгөөр урсгал дансны алдагдал 2024 онд ДНБ-ийн 6 хувьд, 2025-2026 онд ДНБ-ийн 7 хувьд байхаар тооцож байна. Энэ нь бусад “В” үнэлгээтэй орнуудтай харьцуулахад өндөр байгаа боловч энэхүү алдагдлыг гадаадын шууд хөрөнгө оруулалт нөхөхөөр байна. 2023 онд урсгал данс ашигтай гарснаар Монголбанк ГВУН-ийг нэмэгдүүлж, 8 дугаар сарын байдлаар 4.8 тэрбум ам.долларт хүрээд байна. Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн төлбөрөөс барагдуулж, улмаар 2022 оны 8 дугаар сард 500 сая ам.доллар байсан цэвэр нөөц 2024 оны 7 дугаар сард 3.7 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн.
  • Мөчлөг дагасан тэлэх бодлого: 2024 онд уул уурхайн бус төсвийн тэнцлийн алдагдал уул уурхайн бус нэмэгдсэн өртгийн (gross value added) 10 хувьд, 2025 онд 13 хувьд хүрч нэмэгдэнэ гэж төсөөлж байна. Төсөв тэлж, зээл олголт эрчимтэй нэмэгдэж байгаа ч Монголбанкны зүгээс бодлогын хүүг 9 дүгээр сард 10 хувь болгож буурууллаа. Монголбанк заавал байлгах нөөцийг нэмэгдүүлж, бусад макро зохистой бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Фитч агентлагийн зүгээс инфляцыг Монголбанкны зорилтын дээд хязгаар 8 хувь орчимд хадгалагдана гэж хүлээж байна.
  • Бүтцийн үзүүлэлтүүд сайн: Монгол Улсын Дэлхийн банкны засаглалын үзүүлэлтүүдэд сайн байна. Уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр нэг хүнд ногдох ДНБ өсөж, бусад “В” үнэлгээтэй орнуудаас өндөр байна. УИХ-ын сонгуулиар МАН дийлэнх саналыг авч, хамтарсан Засгийн газрыг байгуулсан ч Засгийн газрын бодлого хэвийн үргэлжилнэ гэж харж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 1 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 5 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23