NBA-гийн аваргын төлөөх цувралын хоёр дахь тоглолтод “Даллас”-ыг “Бостон” хожиж, 2:0-ээр хошуучилж байна. “Селтикс”-ийн Жэйлэн Браун өөрийг нь юу ирлэж, өдий зэрэгт хүргэсэн талаар ярьжээ.
“Надад таагүй санагдаж, намайг зогсоох гээд байгаа юм шиг санагдсан шүүмжлэл эцсийн дүндээ эрч хүч өгч, өдий зэрэгт хүргэсэн.
Сэлгээ рүү шилжүүлэх, өөр багтай солилцох, дургүйцэж шүгэлдэх, хөгжөөн дэмжигчдийн хараал, шүүмжлэл, хэт их өндөр үнэ төлж авсан гэж муулах, дэндүү өндрөөр үнэлж хөөсрүүлж, хууртсан гэх мэт ярианууд намайг ирлэсэн. Энэ бүхэн намайг өнөөдрийн түвшинд авчирсан. Миний ажиллах чадварт эергээр нөлөөлсөн. Биеэ хэрхэн авч явах, өөрийгөө удирдах, бүрэн дайчлахад тусалсан” хэмээн Жэйлэн Браун өгүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна