“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг өчигдөр /2024.04.11/ эхлүүлжээ.
“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох 640 метр авто замыг зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Зорчих хэсэг нь 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай байх бөгөөд ус зайлуулах систем, гэрэлтүүлгийг иж бүрэн суурилуулж, тохижуулах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна