Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын зорчих хөдөлгөөнийг энэ оны зургаадугаар сарын 1-нд нээнэ.
Яармагийг I хороололтой холбосон гүүр нь анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 32 метр өргөнтэй, 483.1 метр урттай байна. Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдах ба эхний гүүр нь 36.7 метр урт. Энэ нь Туул голын салаа дээр баригдаж байгаа бол дараагийнх нь 391.5 метр урттай. Харин гурав дахь гүүр нь 54.8 метр урт бөгөөд Дунд гол дээр барьж байгаа.
Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс авто замын зорчих хөдөлгөөнийг энэ оны зургаадугаар сарын 1-нд нээж, тохижилтын ажлыг наймдугаар сарын 1 гэхэд дуусган, бүрэн хүлээлгэж өгнө гэв. Бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгахад газар чөлөөлөлт болон холбогдох инженерийн шугам сүлжээний асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэйг онцолж байлаа.
Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 23 мянган машин нэвтрүүлэх чадвартай болж, замын ачаалал 20 орчим хувиар буурна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна