2024 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болох зарим үйл явдал:
8.30-18.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: БОАЖЯ-ны 21 аймгийн “БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ" зөвлөгөөн болно.
9.00 цагт: Төрийн ордон, Чингис хааны музейд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монголын багш нарын VIII их хурал Салбар хуралдаанаар эхэлнэ.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Хуванцар дахин боловсруулах, хуванцар бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанарын шинээр баталсан Үндэсний стандартыг танилцуулна.
11.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг нарийвчлан танилцуулна.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Франц улсад болж буй иргэн Г.Ган-Очирын шүүх хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурал зарлажээ.
11.00 цагт: ХЭҮК-т: Хангайн болон баруун бүсийн аймгууд дахь хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна