ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН ГАЗРЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛНА


Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилгажих боломжтой 3150 ам метр газрыг дуудлага худалдаанд оруулна гэж мэдэгдэв.

“Дөрөвдүгээр сарын 15 гэхэд уг барилга, хашааг чөлөөлсөн байх шаардлага хүргүүлнэ. Энэ бол төрийн өмчийг хууль бусаар ашиглан, дарагдуулж, ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй байсаар балгас болгон үнэгүйдүүлж буй тохиолдлуудын нэг. Үүнийг нийслэлээс дуудлага худалдаанд оруулахад хууль, эрх зүйн ямар нэг зөрчил байхгүй” хэмээлээ.

Тус барилга нь “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах бөгөөд Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун талаар нь Хүнсний 4 дүгээр дэлгүүрийг 3 дугаар сургуультай холбосон авто замын трасс байгаа юм. Эмийн үйлдвэрийн хоёр давхар тоосгон барилга нь 1952 онд ашиглалтад орсон. 1996 онд эмийн үйлдвэр ажиллуулах зорилгоор тус барилгыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд шилжүүлжээ. Эмийн үйлдвэр нь төвийн халаалт, хүйтэн усны системд холбогдсон боловч засвар үйлчилгээ хийгээгүй тул барилгын чанар муу, зураг төсөл байхгүй, ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан байна. Улмаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон уг барилга, байгууламжийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах НИТХ-ын шийдвэр 2010 онд гарчээ. Одоогоор Эмийн үйлдвэрийн газар нь нийслэлийн өмчид бүртгэлтэй юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
COP17-ЫН САНХҮҮЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ NATURE SUMMIT 2025-Ы… 2 цагийн өмнө
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… 2 цагийн өмнө
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… 3 цагийн өмнө
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 4 цагийн өмнө
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 17 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 20 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 20 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 21 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 23 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… Өчигдөр
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО 2025/12/06
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? 2025/12/06
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… 2025/12/06
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25