Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр буюу 4 дүгээр сарын 6-ны 13:40 цагт гарсан хээрийн түймрийг дөрөвдүгээр сарын 7-ны 00:40 цагт бүрэн унтраалаа. Түймэрт урьдчилсан байдлаар 20000 га талбай өртсөн байна.
Харин тус аймгийн Асгат суманд мөн өдрийн 17:25 цагт гарсан хээрийн түймрийг дөрөвдүгээр сарын 7-ны 7 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 14000 га хээрийн талбай өртлөө.
Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна