Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2024.04.06/ 16 цаг 30 минутын байдлаар шар өвс шатсан 3 удаагийн дуудлага ирж, Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж бүрэн унтраажээ.
Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог. Иймд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
- Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
- Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
- Асаагуурыг ил задгай хаяхгүй байх
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
- Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах
- Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж урьдчилан сэргийлээрэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна