Чингэлтэй дүүрэг бүх 24 хороондоо цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг байгуулжээ. Ингэснээр төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг бүх хороондоо нэвтрүүлсэн хамгийн анхны дүүрэг болж, иргэд төрийн үйлчилгээг ойроос авах боломж бүрдэв.
“ХУРДАН” цэгээс:
Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээг И-Монгол гар утасны аппликейшн, операторын системээр иргэдэд хүргэж байгаа бөгөөд тун удахгүй төрийн үйлчилгээний хөдөлгөөнт “ХУРДАН” цэг, өөртөө үйлчлэх 24 цагийн “ХУРДАН” цэгийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 4, 5 дугаар сард багтаан хүн амын төвлөрөл ихтэй зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд хувийн хэвшлийн киоск машиныг улсын хэмжээнд байршуулахаар ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна