2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр болох зарим үйл явдал:
9.30 цагт: “Блью Скай” зочид буудалд:. “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд “Шүд эрүүл бол бие эрүүл” аяны нээлт болно.
09.00-17.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: БШУЯ, НҮБ-ын хамтарсан "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх мал аж ахуйн салбарын хөгжлийн үзэл баримтлал" хурал болно.
10.00 цагт: Монголын Үндэсний их сургууль (МҮИС)-д: Монголын багш нарын ҮЭ-ийн холбооны анхдугаар их хурлын нээлттэй.
10.00 цагт: УИХ-ын ажлын хэсгийн болон чуулганы нэгдсэн хуралдаантай.
11.00 цагт: ОБЕГ-т: УОК-оос цас, зуд, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
11.00 цагт: ХЭҮК-т: Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгасан хүний эрхийн анхаарал татсан асуудлаар хэвлэлийн бага хурал зарлав.
11.00 цагт: Иргэдийн төлөөлөл УИХ-ын Ёс зүйн дэд хороо болон СЕХ-нд шаардлага хүргүүлнэ.
12.00 цагт: УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох гэж буйтай холбогдуулан ШИНЭ нам байр сууриа илэрхийлнэ.
14.00-18.00 цагт: МҮХАҮТ-д: “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн II шатны үр дүнг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна