Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр /2025.11.11/ баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.
2025 оны 11-р сарын 11-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Хүрэнбэлчир орчмоор -10...-15 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 0...-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -5...-7 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -3...-5 градус хүйтэн байна.
2025 оны 11-р сарын 12-ноос 11-р сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -9…-14 градус, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +2…-3 градус хүйтэн байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна