Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар COP17 Бага хурлыг зохион байгуулах Түр байгууламж барих төслийн талбайд өчигдөр /2025.11.09/ажиллажээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, КОП17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга нар Түр байгууламжийн ажлын явцын талаар танилцуулсан байна.
Түр байгууламжийн дэд бүтцийн ажил дууссан бөгөөд барилга байгууламжийн ажлыг ирэх 2026 оны 7 дугаар сард бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн төслийн талбайд нийт есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, ургуулж тохижуулж, тухайн орчмыг цаашид иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тохиромжтой ногоон бүс болгохоор төлөвлөжээ.

Энэ үеэр Б.Батбаатар сайд Үндэсний хорооны зүгээс цаг тухайд нь асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллаж байгаа. Ийм учраас Түр байгууламж барихтай холбоотой олон нийтэд эргэлзээ дагуулсан зарим асуудлаар ил тод мэдээлэл хүргэж ажиллахыг сануулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна