Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
11-р сарын 5-н хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
2025 оны 10-р сарын 31-ний 20 цагаас 2025 оны 11-р сарын 1-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, өдөртөө Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...+1 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...+2 градус, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсгээр +10...+15 градус бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-12 градус, бусад хэсгээр -6...-8 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +3…+5 радус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр . Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.
2025 оны 11-р сарын 2-ноос 11-р сарын 6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Арван нэгдүгээр сарын 2-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. 05-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 2, 3-нд нутгийн зарим газраар, 5-нд нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна