Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
2025 оны 10-р сарын 31-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +3...+5 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3…+5 радус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +3…+5 градус дулаан байна.
2025 оны 11-р сарын 1-нээс 11-р сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
11-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор ялимгүй цас, 3-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 2, 3-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэлбэлчир орчмоор шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна