Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Аравдугаар сарын 28-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
2025 оны 10-р сарын 28-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дархадын хотгор болон Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.
Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн,Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +11...+16 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +5...+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +2…+4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +3...+5 градус дулаан байна.
2025 оны 10-р сарын 29-нөөс 11-р сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
29-нд Алтай, Хэнтийн уулс, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд Хэнтийн уулс, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 11-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи секундэд 5-10 метр. 29, 31, 11-р сарын 01-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -17...-22 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна