Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Аравдугаар сарын 25, 26-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.
2025 оны 10-р сарын 25-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7...+12 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +2...+7 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.
2025 оны 10-р сарын 26-наас 10-р сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Аравдугаар сарын 26-нд Халх гол орчмоор, 28-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас, 29-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -3...-8 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө +2...-3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна