Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) ирэх 2025 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Дэлхийн 197 орны 10000 орчим зочин төлөөлөгчид манай улсад чуулах уг бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд олон зүйл хийгдэж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар: “COP17 хурлын бэлтгэл ажлын хүрээнд олон ажил зэрэгцэн хийгдэж байна. Тухайлбал, хурал зохион байгуулах, уулзалт хэлэлцээрүүд хийгдэх барилга, байгууламжуудыг барих ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран гүйцэтгэж байна. Энэ жилдээ хийгдэхээр төлөвлөгдсөн суурь дэд бүтцийн ажил үндсэндээ дууссан. Ирэх жилээс түр байгууламжууд барих ажил эхэлнэ.
COP17 хурлын өмнөх туршлагаас харахад санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгал зохион байгуулагч оронд эрс нэмэгддэг юм билээ. Жишээ нь 2022 онд Баруун Африкийн Кот-д' Ивуар улсын Абиджан хотод болсон COP15 хурлын дараа "Агуу ногоон хана" хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга орчим ажлын байр шинээр бий болгосон. Улмаар тодорхой хөтөлбөрийн санхүүжилтүүд 16 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд одоо ч үргэлжилж байна." гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна