Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) ирэх 2025 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Дэлхийн 197 орны 10000 орчим зочин төлөөлөгчид манай улсад чуулах уг бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд олон зүйл хийгдэж буй.
Тухайлбал, COP17-ын байгууламжийн дэд бүтэц, гадна инженерийн шугам сүлжээний ажлын нийт гүйцэтгэл 73,5 хувьтай явагдаж байна. Хурлын байр байгууламжийн дэд хороог Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ахлан ажиллаж байна.
Тус хурлын авто зам, зогсоолын ажил, ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээний ажил, гадна цахилгаан болон мэдээлэл холбооны шугам сүлжээний ажлууд дээр “КОП17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-аас гүйцэтгэлийн хяналт, зөвлөмж өгч ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна