МОНГОЛ, ЗӨВЛӨЛТИЙН АМЬ ҮРЭГДСЭН ДАЙЧДАД ЗОРИУЛСАН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Жанчхүүгийн даваанд байрладаг Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, амь үрэгдсэн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус цогцолборт байрлах Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалын музейд 1945 онд Чөлөөлөх дайнд ялалт байгуулсны дараа Маршал Х.Чойбалсан Жанбэй хошуу болон Цагаан хэрэм хүрсэн, мөн Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн тухайн үеийн түүхэн гэрэл зургуудыг дурсгав.

1945 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Монгол-Зөвлөлтийн хамтарсан цэрэг Жанбэй хошуунд орж ирэн, Хятадыг чөлөөлөх дайнд баатарлагаар тулалдсан түүхтэй.

Монгол-Зөвлөлтийн хамтарсан цэргийг хурандаа генерал И.А.Плиев удирдаж, бүрэлдэхүүнд нь 27 дугаар моторжуулсан явган бригад, 13 дугаар мото хороо, 7 дугаар хуягт бригад, 3 дугаар артиллерийн хороо болон Монголын зарим морьт ангиуд орсон байв.

Жанчхүүгийн даваанд болсон тулаанд Монгол Ардын Хувьсгалт цэргийн 56 байлдагч, Зөвлөлтийн улаан армийн 67 цэрэг амь насаа алдаж, Хятадын ард түмнийг чөлөөлөх үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан юм.

Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдыг Жанбэй хошууны Ехулин ууланд оршуулсан бөгөөд хожим нь Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолбор байгуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
РОНАЛДО ПОРТУГАЛЫН БАГИЙН ӨМНӨӨС 140 ДЭХ ГООЛОО ОРУУЛЖ, ДЭЭД АМЖИЛТ ТО… 2 цагийн өмнө
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ОНОН, УЛЗ ГОЛЫН ХӨНДИЙГӨӨР БОРОО, УУЛАРХАГ НУТ… 5 цагийн өмнө
Э.БОЛОР-ЭРДЭНЭ ДУАТЛОНЫ АЗИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭГ 10 ХОНОГИЙН ӨМНӨ ГАРГАХ СУПЕР КОМПЬЮТЕРИ… Өчигдөр
МИАТ БАЯНХОНГОР ЧИГЛЭЛД АРАВДУГААР САРЫН 26-НААС ЭХЛЭН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ Өчигдөр
ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН АВАРГА М.ЦЭНДБАЗАРТ СУРГУУЛИЙНХАН НЬ ОЛИМПЫН АВАРГА Б… Өчигдөр
ХУШ МОДНЫ САМАР БЭЛТГЭХ ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО Өчигдөр
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧИД, ЗОХИОН БАЙГУУЛАХ ХО… Өчигдөр
ЖОРЖИО АРМАНИЙН АМЬДРАЛААС ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ ТҮҮХИЙГ НАЙРУУЛАГЧ Ч ГАРГА… Өчигдөр
ТОСК: СОЛОНГО 1,2 ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИХ АЖИЛ 50 Х… 2025/09/05
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ХҮНИЙГ ЭМЧЛЭХЭД ЗАН ҮЙЛИЙН ЭМЧИЛГЭЭГ АШИГЛ… 2025/09/05
ТРАМП ПУТИНТЭЙ АВАХУУЛСАН ЗУРГАА НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД НИЙТЭЛЖЭЭ 2025/09/05
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР НОЙТОН ЦАС ОРЖ, СЭРҮҮХЭН БАЙНА 2025/09/05
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН 11 УУЛЗВАРТ БАРУУН ГАР ТИЙШ ЭРГЭХ ЗОХИЦУУЛАЛТЫГ … 2025/09/04
АХМАД ДАЙЧИН УНДРАХЫН ДОРЖПАЛАМД МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ОЛГОВ 2025/09/04
Б.БАТБААТАР САЙД БОГДХАН УУЛАНД ҮНДЭСНИЙ ЖИШИГ ПАРК БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИН… 2025/09/04
ХӨВСГӨЛИЙН ЦАГААН-УУЛД ТАРВАГАН ТАХЛЫН ӨВЧЛӨЛ БҮРТГЭГДЖЭЭ 2025/09/04
ЦЕГ: ДОЛДУГААР АНГИЙН ХҮҮХДҮҮД 3 ОХИНЫГ ХУТГАЛСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ 2025/09/04
АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙГООР 4-9-НИЙ ӨДРҮҮДЭД ЗАРИМ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР… 2025/09/04