Эх орныхоо 4 зүгийн хязгаарыг төв цэгтэй холбосон 5000 км замыг туулахаар гараанаас гарсан "Таван цэг" багийнхан 2025 оны 6 дугаар сарын 23-ны байдлаар Архангай аймгийн Өлзийт суманд явна.
Ахлах ахлагч Э.Даваажамц 2025 дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Алтай таван богдын Сонгинотын даваагаас гараагаа эхлүүлснээс хойш 82 дахь өдрөө 4000 км замыг туулаад байна.
"Таван цэг"-ийнхэн энэ хугацаанд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, нийслэлийн Налайх, Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай гэсэн маршрутаар 15 аймгийн нутаг дэвсгэрийг амжилттай туулжээ.
Дэд ахлагч Б.Буянхишиг 46 хоногт 2222 км замыг туулсан амжилтаар Монгол Улсын хэт холын зайд онцгой рекорд тогтоон гүйлтээ албан ёсоор зогсоосон ч ахлах ахлагч Э.Даваажамцтай төв суурин газруудад хамтдаа гүйж, багийн ажиллагаа, багийн амжилтыг харуулж яваа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна