ТАВАН МЯНГАН КМ ГҮЙХ Б.БУЯНХИШИГИЙГ ААВ ИЖИЙ НЬ БУЛГАН АЙМГААС ЗОРЬЖ ОЧИН ЭРГЭЖЭЭ


Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер дэд ахлагч Б.Буянхишиг нар эх орныхоо түүхт дурсгалт газар болон тусгаар тогтнолын үнэ цэнийг илэрхийлэх Соёмбот багануудыг төв цэгтэй холбосон 5000 км замыг туулахаар 17 дахь өдрөө гүйж байна.

Марафончид гараанаас гарснаас хойш өчигдрийн /2025.04.17/ байдлаар гурван аймаг буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийг дамжин 692 км замыг туулжээ. 

Уудам шаргын говь гүйгчдийг анхны бороотой угтан авахын сацуу дэд ахлагч Б.Буянхишигийн аав Н.Буян-Өлзий, ээж Д.Цогзолсүрэн нар Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоноос охиноо эргэхээр ирсэн нь том бэлэг байв. Тэд охиноороо бахархаж буйгаа дурдаж, алтан шар зам нь үргэлж ивээж явахын ерөөл өргөж байсан юм.

Говь-Алтай аймгийн Шарга сум нь Улаанбаатар хотоос баруун урагш 1090 км, Говь-Алтай аймгийн төвөөс 89 км зайтай, өмнө талаараа Алтайн нурууны салбар уулс болох Хар азаргын нуруу, Цагаан хайрхан зэрэг уулс, зүүн талаараа Хасагт хайрхан, Хан тайширын нуруу, хойд талаараа Дарвийн нуруугаар хүрээлэгдсэн Шаргын говьд оршдог.

Энэ нутаг нь вансэмбэрүү, алтан гагнуур, бамбай, сонгино, дэгд юмдүүжин, сэржмядаг, таван салаа, тарваган шийр, гоёо зэрэг эмийн ургамлаар баялаг билээ.


0
angry
1
care
0
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 10 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ, ЧИНГЭЛЭГ ЗАРНА ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛЖ 250 ГАРУЙ … 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01
Их Уншсан