Б.БУЯНХИШИГ: 46 ХОНОГТ 2222 КМ ЗАМ ТУУЛСАН АМЖИЛТААР ГҮЙЛТЭЭ ЗОГСООЖ БАЙНА


Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын дэд мастер, дэд ахлагч Б.Буянхишиг эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх 2222 км замыг туулсан амжилтаар өнөөдрөөс /2025.05.18/ гүйлтээ зогсоож байгаа талаар ахмад Д.Болор Зэвсэгт хүчний жанжин шатбын цахим хуудаст мэдээлжээ. Ингэснээр Э.Буянхишиг Монгол Улсын хэт хотын зайн түүхэнд шинэ рекордыг энэхүү гүйлтээрээ тамгалан үлдээж чадсан байна. 

"Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв аймаг болон нийслэлийн 3 дүүргийн нутаг дэвсгэрийг хөндлөн гулд туулж, өдгөө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас Чингис хотыг чиглэн гүйж яваа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч спортын мастер дэд ахлагч Б.Буянхишиг нараас түүхэн үйл явдлын тухай баяртай мэдээ ирлээ.

46 дахь өдрийн гүйлтээрээ тэд 2222 км замыг туулж, Чингис хот ороход 58 км дутуу, хээр хоноглож буйг “Таван цэг” багийн эмч дэслэгч Б.Золбоо бидэнд ирүүлсэн мэдээлэлдээ дурдлаа. Түүхэн үйл явдал гэж онцолсны учир нь дэд ахлагч Б.Буянхишиг эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх 2222 км замыг 46 хоногт туулсан амжилтаар гүйлтээ зогсоож байна.
Тэрбээр Монгол Улсын хэт холын зайн түүхэнд шинэчилж тогтооход амаргүй шинэ рекордыг энэхүү гүйлтээрээ тамгалан үлдээж чадсанаараа яах аргагүй онцгой нэгэн боллоо. 2021 онд хил хамгаалах байгууллагын алба хаагч бүсгүй 1047 км замыг 48 хоногт туулснаар монгол эмэгтэйчүүдийн түүхэн рекордыг анхлан бичсэн бол дэд ахлагч Б.Буянхишиг үүнийг 2 дахин нугалж 46 хоногт 2222 км болгон нэмэгдүүлж чаджээ. Тэр бүү хэл, 2021 онд ахлах ахлагч Э.Даваажамц 2127 км замыг 46 хоногт туулж байсантай дүйх амжилтыг дэд ахлагч бүсгүй ийнхүү тогтоож, гайхамшигтай амжилтыг үзүүллээ.

Түүнтэй утсаар холбогдож сэтгэгдлийг хуваалцахад “Үнэхээр сайхан байна. Түүхэн рекордыг тогтоож чадсандаа баяртай байна. Цастай, бороотой, шуургатай, нартай бүх цаг үед эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх чулуу бүрийг хөлөөрөө мэдэрч, салхи бүрийг нь амьсгалж гүйснээрээ бахархаж байна. Өдий зэрэгтэй гүйж, энэхүү амжилтыг үзүүлэхэд ахлах ахлагч Э.Даваажамц ахын нөмөр нөөлөг, тусламж дэмжлэг хязгааргүй их. Үнэхээр баярлалаа гэж хэлэх ч багадна. Сэтгэл санааг минь өргөж, инээлгэж, зоригжуулж, заримдаа эвийлж, ёстой нэг аав, ахын уул шиг нөмрийг үзүүлж хамтдаа гүйсэн нь 2222 км зам туулахад гол түшиц боллоо. “Таван цэг” багийнхандаа ч ялгаагүй. Гүйхээс бусдыг минь тэд л нугалж, энэ урт холын замыг хамтдаа тууллаа. Хайртай аав, ээж, хань, хүүдээ баярлалаа. Гүйх шийдвэрийг минь хүлээн зөвшөөрч, бүх төрлийн тусламж дэмжлэг үзүүлсэн БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, ТХЦК, ХХЕГ, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги болон бусад нэгтгэл, ангиуд, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий аймаг болон нийслэлийн Налайх, Багануур дүүргийн Засаг дарга, Цэргийн штаб, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүн, ард иргэд, малчид, тээвэрчдэдээ үнэхээр их баярлалаа. Монгол Улсын хэт холын зайн түүхэнд хил хамгаалах байгууллагын алба хаагч ахлах ахлагч Т.Рэнцэнбадам эгчтэй хамт түүхэн рекордыг бичсэндээ баярлаж байна. Бидний энэхүү амжилтыг монгол бүсгүйчүүд маань эвдэж, шинэчилнэ гэдэгт нь эргэлзэхгүй итгэж байна. "Гүйлт бол гайхамшиг” гэсэн мэдээллийг өглөө.

Дэд ахлагч Б.Буянхишигийн хувьд гүйлтээ зогсоож байгаа ч төв суурин газруудад орж гарахдаа ахлах ахлагч Э.Даваажамцтай хамтдаа гүйж, “Таван цэг” багийнхнаа 5000 км зам туулж дуусгах хүртэл цугтаа явна. Тэрээр 46 хоногийн туршид тасралтгүй гүйчихсэн учраас цаашдаа өдөрт 5-10 хүртэлх км замд гүйж, биеийнхээ дасан зохицсон байдлыг нийцүүлэхээр төлөвлөжээ.

Ахмад Д.БОЛОР, гэрэл зургийг О.МӨНХБАТ" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
COP17-ЫН САНХҮҮЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ NATURE SUMMIT 2025-Ы… 6 минутын өмнө
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… 25 минутын өмнө
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… 1 цагийн өмнө
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2 цагийн өмнө
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 15 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 18 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 18 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 19 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 21 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 22 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 22 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… 2025/12/06
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25