БАРУУН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ::

Дөрөвдүгээр сарын 16-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

2025 оны 4-р сарын 16-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +4…+9 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө сэрүүсэж +10…+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө сэрүүсэж +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.

2025 оны 4-р сарын 17-ноос 4-р сарын 21-нийг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв:

Дөрөвдүгээр сарын  17-нд баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, 18-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн зарим газраар зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАСГАНЫ ОВООНЫ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАРЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 1 цагийн өмнө
Н.ТАВИНБЭХ: ИРЭХ ӨВЛИЙГ ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХҮНДРЭЛГҮЙ ДАВАХ БОЛОМЖТОЙ 7 цагийн өмнө
МИАТ ОСАКА ЧИГЛЭЛД 20 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛАЛАА 8 цагийн өмнө
ДОЛДУГААР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 7.9 ХУВИАР БАГА ХУР ТУНАДАС ОРЖЭЭ 10 цагийн өмнө
ТӨВ, ЗҮҮН, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО 12 цагийн өмнө
ХӨВСГӨЛИЙН МӨРӨН РҮҮ VIP АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ ҮНЭЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БА… Өчигдөр
НӨАТ-ЫН БАРИМТЫГ ЕСДҮГЭЭР САРААС АВТОМАТААР БҮРТГЭЖ ЭХЭЛНЭ Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ 109 КОМПАНИЙГ 87 БОЛГОНО Өчигдөр
МОНТЕ КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ Өчигдөр
ЭРДЭНЭТ МЕДИКАЛ ЭМНЭЛГИЙГ ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ Д… Өчигдөр
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО ГУРВАН ДЭД ХОРООТОЙ АЖИЛЛАНА Өчигдөр
АВЛИГЫН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТ, МЭДЛЭГ ТОГТООХ СУДАЛГАА ХИЙЖ БАЙ… Өчигдөр
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТА… Өчигдөр
МИАТ ОЮУТНУУДАД ҮНДСЭН БҮХ ЧИГЛЭЛДЭЭ ТИЙЗИЙН 15 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛА… 2025/08/05
ЦААСАН И-БАРИМТЫГ ХАЛЖ, БҮРЭН ЦАХИМЖУУЛСНААР ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТОО … 2025/08/05
Ж.ЧИНБҮРЭН: СЭМҮТ-ИЙН ДАРГА, АЖИЛТНУУД ХУЙВАЛДАН 478.9 САЯ ТӨГРӨГИЙГ Д… 2025/08/05
ТАРВАГА АГНАСАН ХЭРЭГТ ЛАНД 200 МАРКИЙН МАШИНЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА 2025/08/05
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН… 2025/08/05
​МИАТ: ФРАНКФУРТ ЗОРЧИХ ТИЙЗИЙН ҮНЭЭР ВЕНЕЦИ, МИЛАН, РОМ РУУ ДАМЖИН НИ… 2025/08/05