УВС НУУРЫН ХОТГОР, МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Дөрөвдүгээр сарын 15-нд ихэнх нутгаар дулаан, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 2025 оны 4-р сарын 15-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж +8…+13 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +13…+18 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +20…+22 градус дулаан байна.

2025 оны 4-р сарын 16-наас 4-р сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Дөрөвдүгээр сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 16-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд нутгийн баруун хагаст зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-наас нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАСГАНЫ ОВООНЫ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАРЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 1 цагийн өмнө
Н.ТАВИНБЭХ: ИРЭХ ӨВЛИЙГ ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХҮНДРЭЛГҮЙ ДАВАХ БОЛОМЖТОЙ 7 цагийн өмнө
МИАТ ОСАКА ЧИГЛЭЛД 20 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛАЛАА 8 цагийн өмнө
ДОЛДУГААР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 7.9 ХУВИАР БАГА ХУР ТУНАДАС ОРЖЭЭ 10 цагийн өмнө
ТӨВ, ЗҮҮН, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО 12 цагийн өмнө
ХӨВСГӨЛИЙН МӨРӨН РҮҮ VIP АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ ҮНЭЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БА… Өчигдөр
НӨАТ-ЫН БАРИМТЫГ ЕСДҮГЭЭР САРААС АВТОМАТААР БҮРТГЭЖ ЭХЭЛНЭ Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ 109 КОМПАНИЙГ 87 БОЛГОНО Өчигдөр
МОНТЕ КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ Өчигдөр
ЭРДЭНЭТ МЕДИКАЛ ЭМНЭЛГИЙГ ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ Д… Өчигдөр
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО ГУРВАН ДЭД ХОРООТОЙ АЖИЛЛАНА Өчигдөр
АВЛИГЫН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТ, МЭДЛЭГ ТОГТООХ СУДАЛГАА ХИЙЖ БАЙ… Өчигдөр
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТА… Өчигдөр
МИАТ ОЮУТНУУДАД ҮНДСЭН БҮХ ЧИГЛЭЛДЭЭ ТИЙЗИЙН 15 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛА… 2025/08/05
ЦААСАН И-БАРИМТЫГ ХАЛЖ, БҮРЭН ЦАХИМЖУУЛСНААР ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТОО … 2025/08/05
Ж.ЧИНБҮРЭН: СЭМҮТ-ИЙН ДАРГА, АЖИЛТНУУД ХУЙВАЛДАН 478.9 САЯ ТӨГРӨГИЙГ Д… 2025/08/05
ТАРВАГА АГНАСАН ХЭРЭГТ ЛАНД 200 МАРКИЙН МАШИНЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА 2025/08/05
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН… 2025/08/05
​МИАТ: ФРАНКФУРТ ЗОРЧИХ ТИЙЗИЙН ҮНЭЭР ВЕНЕЦИ, МИЛАН, РОМ РУУ ДАМЖИН НИ… 2025/08/05