МОГОЙ ЖИЛИЙН ЗУРХАЙ- БАР ЖИЛТЭН


Эрэлхэг зоригтой, өөртөө итгэлтэй барууд энэ жил өөрсдийг нь сорих зальтай, тэвчээртэй модон могойтой нүүр тулах болно. Таны төрөлхийн гал түүний тайван байдалтай тулгарч, урагш тэмүүлэн хурдан үсрэх тань түүний боловсруулсан стратегид нийцэх болно. Могой жил хүчээр бүгдэд хандах биш, өөрийн цагийг хүлээх урлагийг та нарт заах нь. 

Дассан хурдан байдлаа март. Үр дүнд хүрэхийн тулд гүйхийн оронд урт удаан боловч үр дүнтэй стратегийн замыг сонгохыг санал болгож байна. Жинхэнэ амжилтад хүрэхийн тулд тодорхой зорилго, тодорхой төлөвлөгөөнд чиглэсэн тодорхой алхмууд хэрэгтэй гэдгийг могой жил заана. Таны эрч хүч, энерги тантай хамт үлдэж, харин шинэ, илүү боловсорсон чиглэл бий болно.

Хайр дурлал: Нарийн мэдрэмжийн аялгуу

Баруудын хайр дурлал энэ жил жааз хөгжим шиг л байх болно. Тод марш биш, харин зөөлөн урсгал, хэлээгүй үлдсэн зүйл, нууцлаг харц, гол нь хэмнэл гэж тодорхойлмоор ч юм уу. Энэ жил та хуучин хязгаараасаа гарч, хүсэл тэмүүлэл чинь илүү тодорхой болох нь.

Ганц бие барын хувьд бусдын зүрхийг эзлэхийг хүчээр оролдох, шулуухан сэтгэлээ илчлэх зэрэг нь арай өөр нарийн стратеги рүү шилжинэ. Өөрийнхөө талаар чангаар хашгирснаас нууцлаг байсан нь хүмүүсийг соронз адил татна гэдгийг санаарай.

Хэрэв та хостой бол могойн нөлөө гүн гүнзгий итгэлцлийн шинэ түвшинг авчрах болно. Хаалттай хаалганы цаана нуугдахаа больж, хосдоо анхаарал халамж тавь. Зөөлөн зангаараа дамжуулан хосдоо аюулгүй, тогтвортой байдлыг мэдрэх боломж олгоорой. Дарамт шахалтаар биш, харин сайхан зоогт урих, санаанд оромгүй хайр дурлалын үдшийн болзоо зохиох, эсвэл зүгээр л чин сэтгэлээсээ сонсох гэх мэт нарийн мэдрэмж ялалтад хүргэнэ.

Бүх хөзрөө дэлгэх гэж яарах хэрэггүй. Бага зэрэг нууцлаг, тайван сэтгэл татам байдлыг нэмбэл хайр илүү хүчтэй болно.

 Ажил мэргэжил: Дарамт шахалт бага, стратеги их байх

Могой жилд ажилдаа хэтэрхий дарамттай биш, харин сэргэлэн ухаалаг байдлаараа шинэ  арга барилыг хэрэгжүүлж, сэтгэл татам байж хийж чадвал ямар ч үүд хаалга нээгдэж мэдэх нь. Жижиг зүйл бүхэн үнэ цэнэтэйг санаарай. Хамтрагчид, санаанд оромгүй мэдээлэл, эсвэл шинэлэг бүтээлч алхам нь таныг энгийн амжилтуудаас илүү ихийг хийхэд тань тусална.

Санхүү: Тогтвортой байдалд хүрэх зам

Энэ жилийн хамгийн сайн хөрөнгө оруулалт бол өөртөө хийх хөрөнгө оруулалт юм. Хичээл, бүтээлч байдал, мэдлэг нь эрсдэлтэй алхмуудаас илүү ашиг тусыг авчрах болно. Ногоон могой хөрөнгө оруулалт хийхдээ тогтвортой байдал хурднаас илүү чухал гэдгийг сануулна.

Намар үр жимсээ хураах цаг

Барын гаргасан тэвчээр намар нь үр жимсээ өгч, шагнал болон хувирна. Амжилттай гэрээ байгуулах, ажил мэргэжлээ дээшлүүлэх, хүлээн зөвшөөрөгдөх нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тань дээшлүүлнэ. Зөн совингоо эргэцүүлэн бодохтой хослуулж сурвал энэ нь таныг гайхалтай амжилтад хүргэх хөшүүрэг болно.

Могой жилийн гол сургамж хүч чадал нь тэвчээр, стратегиар батлагдсан үед бодитой болдог гэдгийг танд ойлгуулах бөгөөд энэ нь тун чухал юм. Энэ урлагийг зээмшиж чадвал бүх зүйл хүссэнээр бүтнэ.

Энэ жил зөвхөн сорилттой тулахгүй, шагналаар ч дүүрэн байна. Ажил мэргэжлийн өсөлт, санхүүгийн тогтвортой байдал, удаан хүлээсэн мэргэжлийн амжилт нь зөвхөн хүч чадлаар “дайтах”  биш оюун ухаанаа хослуулсны үр дүн болно. Тэвчээр, стратегиар дэмжигдсэн таны хүч чадал хамгийн зоригтой мөрөөдөлдөө хүрэхэд тань ч тусална. 


0
angry
5
care
1
haha
1
liked
13
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… 12 минутын өмнө
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… 51 минутын өмнө
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2 цагийн өмнө
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 15 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 18 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 18 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 19 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 21 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 22 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 22 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… 2025/12/06
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25